Товч танилцуулга

БСБ Групп нь электрон бараа, компьютер, албан тасалгаа, гэрийн мебель тавилга, мотоциклийн бєєний болон жижиглэн худалдаа, дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны баталгаат засвар үйлчилгээг үзүүлдэг монголын электрон барааны салбарын тэргүүлэгч компани юм.

БСБ гэдэг нь Банк Санхүү Бүртгэл гэсэн үгсийн товчлол бөгөөд анх 1991 оны 10-р сарын 05-нд банк, санхүү бүртгэлийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотой.

1995 оноос эхлэн Монголын хамгийн анхны электрон барааны Элба Төв дэлгүүрийг нээн ажиллуулан үйл ажиллагаагаа тэлсээр одоо Улаанбаатар хотод электрон бараа, компьютер, тавилгын нийт 9 салбар дэлгүүр, Эрдэнэт, Дархан хотуудад 3 салбар дэлгүүр, 16 гэрээт борлуулагч, орон нутгийн явуулын 2 баг, болон www.bsb.mn интернэт дэлгүүр зэргээр дамжуулан Монгол улсын өнцөг булан бүрт 350 гаруй ажиллагсадтайгаар хүрч үйлчилж байна.

БСБ Групп нь Монгол улсын электрон барааны зах зээлийн 32%-ийг, компьютерийн зах зээлийн 20%-ийг, тавилгын зах зээлийн 30%-ийг дангаараа эзэлдэг, Монгол улсын шилдэг татвар төлөгч юм. Бид Монголын зах зээлд, хэрэглэгч түмэндээ зориулан дэлхийн хамгийн шилдэг техник, технологийн шийдэл, орчин үеийн хэв маяг, өндөр чанарыг хангасан шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд албан ёсоор төлөөлөн хамгийн өргөн сонголттойгоор худалдаалж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг Монгол улсын ТОП-150 аж ахуйн нэгжийн номинацид 2002 оноос хойш тасралтгүй 13 жил дараалан эхний 50-д шалгарч байгаа цөөхөн компаниудын нэг юм. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэн, олон ажлын байрыг нэмэгдүүлснээр 2013 онд ТОП-150 шалгаруулалтын эхний 22 дугаар байрт шалгарч чадсан билээ.

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулагч байн "Илүү сайхан амьдрал"-ыг цогцлоохын төлөө бид шаргуу ажилласаар байх болно.